урсдаг зар

хөдөө талын үзэсгэлэн

хөдөө талын  үзэсгэлэн

Өгүүллэг


                                                    Үнэгүй хайр
Үнэхээр гоё өгүүллэг байна. Үнэхээр гоё зохиож. Уншаад дараа нь ээждээ хайртай гэж хэлэх байх гэж бодлоо... Их хотын хаа нэгтээ угсармал орон сууцанд шинэ єглєє айлчлан ирлээ. Том эгч ажилдаа яарч, ах, бага эгч хоёр хичээлдээ явахаар бэлдэж, аав єглєєний цайгаа уун ажлын шинэ єдрийг угтаж, харин би хєтєвчин дээрээ суун томчуудын яаран сандралдаж, инээд хvрэм гvйлдэхийг нь ажиглан сууна. Энэ дунд нэг хvнийг мартаж болохгvй. Тэр хvн бол тогооч, зарц, vйлчлэгч, vсчин, гоо сайханч, нарийн бичиг энэ бvх ажлыг нэгэн дор хослуулан хийх шидтэй ээж билээ.... Том эгчийн ажилдаа ємсєх хувцас, гутал, гадуур хувцсыг нь гаргаж єгнє. Бага эгчийн vс гэзгийг ороож маяглахад нь туслана. Бvх гэрийнхэний єглєєний цайг хэдийнэ бэлдээд тавьчихсан байна. Тэгээд аав аанай хєлд ороогvй мєлхєє над шиг ээжээр хувцаслуулна. Ажлын бичиг баримт хавтсаа мартчихсан, гээчихсэнийг ээж л олж гаргаж ирнэ. Гэтэл тэндээс ах угаасан хувцас, оймсоо нэхэн хашгирна. Илбийн юм шиг ээж гаргаад л ирнэ. Нєгєє єрєєнєєс бага эгч индvvдсэн ємдєє асууна. Мєнєєхєн л ээж тvvнийг нь хэзээ ч юм индvvдээд бэлдчихсэн байснаа авчирч єгнє. Хачирхалтай нь нэргvй энэ их ажлын хариуд хэн нь ч ядаж талархлаа илэрхийлэн инээмсэглэхгvй. Бvгд л их л чухал царай эсгэн хємсгєє зангидан яарч байснаа хаалга тас хийтэл хаан гарч одно. Араас нь ээж “Цайгаа уугаач, дулаан хувцаслаач, ороолтоо ав, малгайгаа мартлаа” гэж хашгирна. Хэрэгтэй бол гэрийн шаахайтайгаа араас нь гvйж гарна. Ингээд нэг юм єглєєний бужигнаан дуусч ээж минь дараагийн ажилдаа орно. Ээжийн хийх ажилд эцэс тєгсгєл гэж vгvй. Хєтєвчин дээр сууж залхсан би часхийтэл хашгиран ээжийг дуудна. Намайг хооллоно, арчиж цэвэрлэнэ, эрхлvvлнэ гэсээр ээжийн минь vнэт цагаас нэлээн хэсэг явчихна. Vдийн цайгаа аав гэртээ ирж уудаг учир тvvнээс ємнє гэр орноо аялуулна, цай унд бэлдэнэ, угааж цэвэрлэнэ, бас хvнс цуглуулна. Ээж минь баадуутай юм шиг нvдний минь ємнє борви бохисхийхгvй ажиллана. Харж суусан би ємдєндєє хvндэрч хєнгєрєхгvйг хичээн харж сууна, єєрийгєє зугаацуулна. Ядахад цэвэрлэсэн эмхэлсэнийг нь би нураах дуртай. Тэгж тэгж би ядраад унтчихна. Сэрээд хармагц ээж бас ажилласаар. Vдийн цай сэтгэл гарган бэлдээд аавыг хvлээсэн авч утсаар залгаад “Ажилтай” гэж мундагдсан учир ээжийн минь хийсэн цай ширээн дээр эзнээ хvлээн хєрнє. Ээж урамгvйхэн цонхоор нэг харна. Аав ирэхгvй ээ гэж би хэлмээр байвч даанч хэлд арайхан ороогvй учир дэмий дотроо бодохоос цаашгvй.
                                           Чимээгүй хайр...


Гэр бүлийн уламжлалаа бодоод охиноо ядуу хүнтэй амьдарвал насан туршдаа зовно гэж үздэг учраас эцэг эх нь охиноо найз залуутай нь уулзуулж учруулахыг хориглодог байлаа. Гэр бүлийн шахалт дарамтаас болж хайртай хос цаг үргэлж л муудалцана. Охин найз залуудаа дэндүү хайртай ч түүнээс цаг үргэлж "Чи надад тэгээд хэр их хайртай юм бэ?" гэж асууна. Харин залуу үг дуу цөөтэй учраас уурыг нь тэр дор нь л хүргэж орхино. Гэр бүлийнхээ асуудлаас болж охин түүнд байнга л уурлах боловч найз залуу нь дуугүй л байдаг байлаа. Хоёр жилийн дараа залуу сургуулиа төгсөж, гадаадад үргэлжлүүлэн суралцахаар болов. Явахынхаа өмнө найз охинтойгоо уулзаж "Би үг хэлэхдээ тийм сайн хүн биш л дээ. Гэхдээ би ганцхан зүйлийг л мэдэж байна. Би чамд хайртай. Хэрэв зөвшөөрвөл үлдсэн амьдралаа надтай хамтдаа өнгөрүүлээч? Гэр бүлийн чинь төлөө чадах бүхнээ хийхээ амалъя. Надтай гэрлээч?" гэжээ. Охин ч зөвшөөрч, залуу хэлсэн үгэндээ хүрэх нь нэгэнт тодорхой болсон тул эцэг эх нь ч арга буюу гэрлэхийг зөвшөөрч тэд сүй тавьжээ. Өдөр хоног өнгөрсөөр л ... Охин ажлаа хийж, залуу үргэлжүүлэн суралцсаар л ... И-мэйл болон утсаар харилцах нь хэдийгээр тэдэнд хэцүү байсан ч хайрынхаа төлөө тэмцсээр л байлаа. Нэг өдөр охин ажил руугаа явах замдаа машинд мөргүүлж хүнд гэмтэл авчээ. Охиныг ухаан ороход аав ээж нь хажууд нь байлаа. Ээжийнхээ уйлж байхыг хараад тайвшруулахыг хичнээн хичээвч амнаас нь ямар ч авиа гарахгүй байсан нь эмчийнх нь хэлснээр тархиндаа гэмтэл авснаас хэл ярианы төв нь ажилгүй болсон буюу хэлгүй болсон байжээ. Охин сэтгэлээр ихэд унахын хажуугаар чимээгүйхэн уйлсаар л ... Түүнийг гэртээ ирэхэд утасны дуудлагаас бусдаар бүх зүйл хэвийн байлаа. Утас дуугарах тоолонд зүрх нь хүчтэй өвдөнө. Тэрээр өөрт тохиолдсон явдлаа сүйт залуудаа хэлэхийг хүсээгүй бөгөөд түүндээ дарамт учруулахыг бодохгүй л байлаа. Ингээд хайртай залуудаа түүнийг хүлээж чадахгүй болсон тухай бичсэн захиа илгээлээ. Утсаа ч авахаа болилоо ... Найз залуугаас нь хэдэн мянган дуудлага, захиа ирсээр л ... Охины хийж чадах цорын ганц зүйл бол чимээгүйхэн л уйлах болсон байв. Тэр уйлсаар л ... Ганц охиноо энэ бүхнийг эцэслэж, аз жаргалтай болох болов уу гэсэндээ нүүхээр болжээ. Шинэ орчинд очоод охин дохионы хэл сурч, амьдралаа шинээр эхлэхийг хичээж өдөр бүр өөртөө найз залуугаа мартах хэрэгтэй гэдгээ байнга сануулна. Нэг өдөр найз нь ирж өнөө залууг эргээд ирсэн мэдээг дуулгав. Найзаасаа өөрийнхөө ийм байдалтай болсон тухай хэлэхгүй байхыг хүссэн бөгөөд залуугийн талаар өөр сураг ажиг үгүй байлаа. Нэг жилийн дараа найз нь өнөө залуугийн хуримын урилгатай дугтуйг авчирч өглөө. Охин сандарч дугтуйг нээтэл өөрийнх нь нэрийг бичсэн урилга байлаа. Юу болоод байгааг найзаасаа асуухаар эргэтэл хайртай залуу нь түүний өмнөөс эгцлэн зогсож байна. Тэрээр дохионы хэлээр, "Би энэ дохионы хэлийг сурах гэж нэг жил боллоо. Би чамдаа амласнаа мартаагүй юм шүү гэдгийг хэлэх гэсэн юм. Чинийхээ дуу хоолой болохыг зөвшөөрнө үү? Би чамдаа хязгааргүй их хайртай!" гэж хэлээд хуримын бөгжөө зүүж өгөв.

Би сургуулийнхаа царайлаг хөвгүүдийн тоонд ордог.
Биеэ тоосон, царайлаг гэсэн утгаараа ч охидын сэтгэлээр тоглох эрдэм аргыг гаргууд дээд зэргээр эзэмшсэн нэгэн байсан. Миний энэ өөрийгөө зугаацуулж, найз нартайгаа марзан яриа өрнүүлж, түүгээр ч үл барам охидын нулимсаар бахаа ханган түүнээсээ таашаал авч амьдардаг амьдралыг минь хүний нүдэнд тэр болгон өртчихгүй энгийн даруухан мөртлөө ухаалаг нэгэн охин уг үндсээр нь сугалж орхисон юм.
Нэг өдөр би хичээлээ тарчихаад байрны гадаа сууж байтал толгой дээр нэг юм уначихдаг байгаа ууртай гэгч нь дээшээ хартал нэгэн охин:
- Би очлоо байж байгаарай гээд цааш гүйв. Удсан ч үгүй орцноос гүйсээр нэг охин гарч ирлээ.
- Намайг уучлаарай би номоо норгочихоод хатаах санаатай тагтан дээр гарч ирсэн боловч хатааж чадалгүй унагачихлаа. Хүн цохичихно гэж бодсонгүй Уучлаарай би номоо аваад орж болох уу гэж хэлээд орчихсон билээ.
Би хэр барагтаа хүний өөдөөс дуугүй өнгөрч байгаагүй хэрнээ түүний өөдөөс юу ч хэлж чадаагүй. Тэр охин надад ярих боломж өгөхгүй их юм зогсоо зайгүй ярисан ч байж болох. Энэ бүхнээс хойш нэлээд хугацаа өнгөрлөө. Өнөөх охин ч мартагдчихсан байсан. Өвөл ч хаяанд ирж, гадаа анхны цасан том том ширхэгтэйгээр бударч байсансан.
Энэ өдөр би гэртээ орон дээрээ шигдчихээд будран орох цасан дунд өөрийн хайрын эзэнтэйгээ хамт алхалж явна гэж төсөөлж байлаа. Би анхны хайртайгаа учраагүй байсан ч тэр төсөөлж буй хүн минь нэг л харсан байлаа. Би бодоод бодоод олсонгүй. Тэгээд цүнхээ уудалж хичээлээ ялгах санаатай номнуудаас авчихаад унагачихсан билээ. Тиймээ тэр төсөөлж буй хүн минь толгой дээрээс минь номоо унагадаг охин байна ш дээ.Би түүнийг танихгүй ш дээ.
Яагаад надад .....? гэтэл утас дуугарсан утсаа авахад манай байрны Батаа:
- Болдоо сайн уу? чи завтай байна уу? би урд байрны Номингоос юм гуйх гэсэн чинь ганцаардчихаад цуг явах уу? гэлээ
- Ямар Номин гэхэд
15 минутын дараа би танайд очино шүү! Пока гээд утсаа тасалчихсан. За за ээж Батааг ирвэл намайг дуудчихаарай гээд юм хумаа цэгцлээд хувцсаа өмсөөд Батааг хүлээж суулаа. Батаа ч ирсэн. Би түүнтэй Номин гэгчийнх рүү явлаа.
Тэр охины гэрт нь ирээд, хаалгыг нь тогштол бидний ард
- хэн бэ? гэх сонсдов. Эргээд хартал нөгөө ном унагадаг охин байлаа. Батаа:
- Номин сайн уу? би чамаас нэг юм гэхэд нь
Би ярийг нь таслан
- Сайн уу? таниж байна уу? гэж асуулаа
- Өө тийм сайн уу? гэж хэлчихээд Батаагаас гуйх юм чинь юу юм бэ дээ гэлээ мань хүн ч би нотны дэвтрийг чинь л гэхэд за тэг гэхдээ би нэг симфон тоглож үзээгүй байгаа. Би хурдхан тоглочихоё тэгээд та хоёр ав орооч дээ гэлээ.
Номин төгөлдөр хуур үнэхээр гоё тоголдог юм билээ. Энэ мөчөөс хойш тэр охин миний сэтгэлээс гарахаа боличихлоо. Унтахаар хэвтэхэд ч түүний тоглосон симфон чихэнд тодоос тод сонсогдоно.
Үнэн гэж үү дээ Энэ миний хайж явсан хайр мөн гэж үү. Хайр гэдэг сайхан юм аа. Хайртай хүнээ сэтгэл дотроо нандигнаад Батаагаас танилцуулж өгөхийг гуйж анх албан ёсоор танилцаж билээ. Бид үерхэж Хайртай хүнтэйгээ хамт байхын жаргалыг мэдэрч билээ. Номин үнэхээр сайхан царайлаг, ухаалаг, арван хуруу тэгш мөртлөө түүний нүдэнд гунигийн хар сүүдэр байдаг нь миний гайхлыг төрүүлж байлаа. Би түүнээс асууж үл зүрхлэнэ.Тэр минь надад яагаад хэлдэггүй юм болдоо. Яагаад гэсэн бодол намайг эзэмдэнэ. Түүний минь ээж аав нь хаана байдаг юм бол. Эмээтэйгээ л байдаг гэх юм.
Номин бид хоёр хос хунгууд ч атаархам аз жаргалтай хосууд байлаа. Бид 8,9-р ангидаа үерхэж 10-р ангийн босгыг алхсан.
Охид намайг Номинтой үерхдэгийг мэдсээр байж сэтгэл зүрхээ надад зориулж байдагт нь би харамасдаг байлаа. Гэхдээ тэр охид Номинд минь сэтгэлийг нь зүсэх үгийг дуулгаж түүнийг минь гомдоосон байсан.
Энэ үеэс хойш надаас Номин нэг л хөндий зайгаа барьдаг болчихсон. Би найз охиноос нь асуухад:
- Манай ангийнхан л Болдоо охид болгонтой л үерхдэг тэгээд л зугаагаа гарагчихаад хаячихдаг. Чамайг харин өнчин өрөөсөн болохоор чинь өрөвдөөд үерхээд байдаг гэж хэлсэн байсан.
-Болдоо чи Номингоор арай хэтэрхий тоглосон юм биш үү. Тэр аав ээжийгээ алдсанаас хойш хэзээ ч тийм аз жаргалтай байсныг нь би мэдэхгүй үргэлж л уйлж хүүхдүүдийн дунд орохоороо худлаа инээмсэглээд төгөлдөр хуураа тоглохдоо ч гунигтай аяыг тоглодог байсан. Чамд өөрийн эрхгүй татагдсан тэр үеэс л аз жаргал гэгчийг ахин мэдэрч эхэлсэн юм. Гэтэл чи түүнийг ахин гарч чадахгүйгээр хар ангал руу түлхдэг Болдоо чи ч хүн л юм даа гэчихээд явчихаж билээ.
Би түүний нүдэнд үзэгддэг байсан хар сүүдрийн учрыг олсон ч хожимдсон байлаа. Номингийнд очиход танихгүй хүн үүдийг нь нээж тэд нүүчихсэн ш дээ хэрвээ чамайг Болдоо гэдэг бол Номин үүнийг өгчихөөрэй гэсэн гээд нэгэн бичиг өглөө түүнийг уншхад:
- Би тэр бүгдийг худал байлгахыг хүсч байна. Гэвч үнэн байсан ч би чамд гомдоогүй ээ хоромхон зуурч болов хүнээр хайрлуулж харин хариуд нь насан туршдаа хайрлах хайрыг чамаас олсон шүү дээ. Хэрэв бидэнд дахин уулзах завшаан гарвал би чамайгаа чангаас чанга тэврээд "ХАЙРТАЙ" гэж хэлэх болно. Би чамд баяртай гэж хэлж зүрхэлсэнгүй уучлаарай.
Гэсэн нулимсанд үрчийсэн захидал байлаа. Номико надад хайртай, гэвч би яаж түүнтэйгээ уулзах вэ? араас нь явах гэтэл аав ээж минь явуулсангүй. Би түүнийгээ санасаар, сэтгэл дотроо тээсээр арай хийж 1 жилийг ардаа орхилоо.
Би хотод оюутан болж ирлээ. Өвөл болж, яг Номинтой учирч түүнд сэтгэл зүрхээ өгсөн анхны цасан шиг будран орж байлаа. Би ирээд нэлээд хугацааг өнгөрөөсөн ч түүнийгээ олж хараагүй л байсан юм. Би fm сонсохоор хөгжмөө асаатал "Хайрын цас" өгүүллэг явж байлаа. Энэ өгүүллэг ямар дотно санагдана вэ? гээд бодолхийлж байтал тэр минь надад өгсөн захиандаа дахин уулзвал чангаас чанга тэврээд хайртай гэж хэлэх болно гэж бичсэнийг нь уншлаа.
- Энэ чинь Номин байна ш дээ гээд хар хурдаараа гүйж fm-н үүдэнд ирэхэд Номин шатан дээр уйлчихсан сууж байлаа. "БИ ЧАМД ХАЙРТАЙ" чиний чихэнд хүрсэн бүхэн худал. Чи надад л итгээрэй "БИ ЧАМД ХАЙРТАЙ" гэж түүнийгээ тэврэн эвлэрч билээ. Энэ бүхнээс хойш 4-н жилийн дараа бид сүмийн хаалга татаж хуримаасаа
7-сарын дараа үрийнхээ зулайг үнэрлэсэн.
Өдий хүртэл биднийг учруулсан тэр ном миний ширээний мөнхийн анд минь хэвээрэй үлдсэн юм.

Гунигт хайрын тэмдэглэл
Нялх ногооны анхилам vнэр хамар цоргиулж, хаа нэгтэйгээс эгшиглэн сэтгэл гижигдэх шувуудын жиргээ намуухнаар сонсогдоно. Мянга мянган бодрол ар араасаа цуврах хаврын энэ vдэш хөлд торох бартааг vл ажран, гагцхvv зvрхнийхээ мананд төөрчихөөд итгэл дэнслэн бvдэрч аядах эгэл жирийн нэгэн бvсгvй алхана. Тvvний харцанд хорвоогийн нууцлагдмал нэгэн оньсого бvрхэснийг анзааран эргэцvvлэхэд тэрхvv оньсогыг тааж мэдэхийг улам сонирхоно Саруул гэх энэ бvсгvйг хэн ч харсан бусдын адил энгийн сайхан бvсгvй хvний амьдралын 25 насыг туулж. өнгөрөөхдөө олон сайхан залуусын зvрхийг өмнөө сөхрvvлж яваа нэгэн. Гэтэл юуны учир Саруул ийнхvv гунигтай атлаа эрс хатуу, гvн бодлогошронгуй төрхтэй байдгийг ойр дотных нь нэг их анзаардаггvй байлаа. 9 жилийн өмнө Саруулын сурагч нас юутай жаргалтай гэнэн томоогvй байсан гээч. Vеийнхээ хvvхдvvдтэй хамт цагийг сайхан өнгөрөөж , хичээлээ тараад ээждээ тусална. Тvvний ээж эмч болохоор тэр ч бас эмч болохыг хvсдэг. Хэдийгээр хоёулхнаа байдаг ч цагийг хөгжилтэй аз жаргалтай өнгөрөөдөг байлаа. 8-р ангид орох намар тvvний амьдралд бас нэгэн хvн нэмэгдлээ . Өөр аймгаас шилжиж ирсэн Болдоо гэдэг хөөрхөн бор хөвгvvнтэй найзлах болсон юм. Саруулын сэтгэл нэг л өвөрмөц сонин агаад жаргалтай байв. Ид vерхэл, хайр дурлалын тухай эргэцvvлдэг 16 насыг зэмлэхийн учиргvй юм даа. Саруул Болдоо хоёр vерхээд цаг хугацаа харвасан сум шиг өнгөрсөөр нэг л мэдэхэд 10-р ангиа төгсөх боллоо. Бие биедээ хайртайгаа улам бvр мэдэрсээр. Тэр хоёрын хvсэл бол хурдан 10-р ангиа төгсөөд хамтдаа байх. Тэдний хvсэн хvлээсэн цаг ойртож хонхны баяр, басхvv амьдралын босго алхах анхны өдрийн баяраа тэмдэглэх мөч хаяанд иржээ. Саруул ээжийнхээ хийсэн амттанг харж суухдаа - Ээжээ өнөөдөр манайд хvн ирэх гэж байгаа юм уу гэхэд ээж нь: - Миний охин ээжтэйгээ хамт бэлдэлцээч. Өнөөдөр нэг хvндтэй зочин ирнэ гэхэд Саруул - Тэгээд хэн ирэх юм бэ, би тэр хvнийг таних уу? гэхэд ээж нь: - Саруул минь чиний аав ах хоёр чинь ирнэ гэв. Yvнийг сонссон Саруул гайхан, урьд өмнө нь аавынхаа тухай асуухад юу ч хэлдэггvй ээж нь яагаад энэ өдөр аав нь ирэхийг, бас ах гэж хvн ирэхийг хэлсэнд их л балмагдав. Ээж рvvгээ гайхсан харцаар асуулт тавин харахад ээж нь: - Миний охины аав нь их хол газар байдаг юм даа. Энэ жил чамайг төгсөх болохоор ирж уулзана гэсэн.Тэгээд ч ах дvv хоёрыг танилцуулах нь зvйтэй гэж vзсэн биз. Ах чинь чамаас хоёр л насаар ах гэснээ гvн санаа алдаад яриагаа цааш vргэлжлvvлэв. - Саруулаа аав ээж хоёрыгоо уучлаарай , одоо миний охин том болсон болохооор аливааг ухаарч ойлгох цаг болсон. Ах та хоёрыг чинь бага байхад бид салсан юм . Амьдрал юм хойно болох бvтэхгvй юм зөндөө л гарна шvv дээ. Тэгээд ахыг чинь аав нь аваад би чамайг авч vлдсэн юм. Одоо ч том эр болсон биз дээ хэмээн дахин уртаар санаа алдав. Саруул ээжийгээ эрхэлсэн бас аргадсан харцаар ширтээд - Зvгээр дээ ээж минь надад одоо их сайхан байна, яагаад гэвэл би өнөөдөо аав ах хоёртойгоо уулзах нь байна шvv дээ гэж хэлээд өрөө рvvгээ инээмсэглэн алхлаа. Саруул ээжтэйгээ аав ах хоёрыгоо хvлээж сууна. Оройн 20 цаг болж хаалганы хонх дуугарахад ээж нь сандарангуй басхvv догдлонгуй байдалтайгаар босон vvд рvv гvйх алхах зэрэгцэн явав. Саруул өрөөндөө гvйн орлоо. Хvн орж ирэх чимээ сонссон ч эргэж гарч чадалгvй хэсэг зогсов. Тэрээр амьсгалаа дарж биеэ чангалаад зориг гарган байж ээжийнхээ араас очлоо. Яагаад ч юм ямар нэгэн далдын хvч арагш татаж байх шиг. Нvдэнд дулаахнаар инээмсэглэн өөдөөс нь харсан хvн бол тvvний аав бөгөөд - Саруул аа, миний охин яасан том болоо вэ? Алив аав нь vнсье гээд баярлаж догдолсондоо болоод салгалсан гараа сарвайж духан дээр нь шовхийтэл vнсэв. Энэ vед ээж нь цаана нь миний хvv том эр болжээ хэмээн хоолой зангируулан өгvvлэх сонсогдов. - Саруул аа, ахтайгаа мэндлээч гээд аав нь хажуу тийш болж зай гаргаж өгөв. Ээжийнхээ цаана зогсох ахыгаа яаран бас догдлон харлаа. Ах нь бас тvvнийг эгцлэн харав… Хорвоогийн гэрэлт нарыг бөөн хар vvлс нөмөрч, хувь тавилан тэднийг хараад жихvvнээр инээд алдах шиг боллоо. Саруулын царай зэвхийрч гар нь салгалан, нvд нь бvрэлзээд тэрхэн агшинд зvрх нь зогсох мэт ухаан балартан хөшив. Ямар хvн байгаа бол хэмээн догдлон хvлээсэн ахынх нь оронд анхны ариун сэтгэлээрээ хайрласан Болдоо нь зогсож байна гэж бодохоос хатуу орчлонд амьд байхыг ч vл хvснэм. Өөдөөс нь ширтэх Болдоогийн харц хэн нэгнээс “яагаад” гэж асуух мэт агаад амьсгал нь ч сонсдом…, чив чимээгvй гөлийн ширтсээр зогсож байв. Энэхэн эгшинд Болдоо хувь заяатайгаа эвлэрэхээс өөр замгvй гэдгийг мэдэрч Саруулын гарыг атган байж - Сайн байна уу, миний дvv гэж хоолой нь зангируулан хэлж хацрыг нь зөөлөн vнсэхэд тvvний хацар даган урсах нулимс зовлонг аргадах мэт чимээгvй атлаа далдхан хашгирах чимээг шингээсэн байв. Өдийг хvртэл Саруулын зvрхэнд хайртай залуу, халамжит ахынхаа аль алиныг нь буруутгах зvрх даанч байсангvй.



СҮҮЛЧИЙН ЗАЛУУ НАС
 
 Өвлийн сэнгэсэн хүйтэн агаараар цээж цэлмэтэл амьсгалаад сая нэг юу болсон тухайд эргэцүүлэн бодох сэхээ авлаа. Толгойд дан ганцаар заларсан аймшигт бодлын манан тэмтчихэд нээрээ л орчлонд гав ганцаархнаа үлдсэн юм шиг айдастай. Ингээд амьдралын далайгаас амсаж ч амжаагүй залуу насаа, хайртай дотны хүмүүсээ, хүсэл мөрөөдлөө өчиггүйгээр орхих өдөр хийсээд хүрээд ирэх гэж ...
Гоёмсог хээ бүхий том том ширхэгтэй, гялтганасан шив шинэхэн цас, ийм цэвэр тунгалаг өвлийн агаар байгаад ч сэтгэл хөдлөхгүй нь. Энэ ариухан цас бие сэтгэлийг угаадагсан бол хэдэнтээ хайлуулж, хэдэнтээ угаахсан.
Анагаахын дээд сургуулийн хэдэн зуун оюутнаас хэн хүнгүй таньдаг цөөхөн оюутны нэг байлаа. Царай зүс, нуруу туруугаар хүний нүдэнд өртөөд байхааргүй ч хичээл сурлага, хийсэн ажил,оролцсон уралдаан, тавьсан илтгэлийг минь доод курсын оюутнууд андахгүй. Багш оюутнууд бүгд л хүндэтгэлтэй, найртай ханддагсан. Зарим нь хичээлээс өөрийг мэдэхгүй, хэнхэг гэж нүднээс далдуур муулах нь ч бий. Гэхдээ л магтаал, шүүмжийн алинд ч гомдож баярлалгүй гагцхүү сайн эмч болж, өөрийнхөө ээж шиг өвдөж зовсон хүмүүст үнэн голоосоо туслахсан гэж хүсдэг байлаа ...
Одоогоос сарын өмнө дөө. "Эрүүл монгол хүн" хөтөлбөрийн хүрээнд оюутнуудыг эмнэлгийн олон төрлийн үзлэг шинжилгээнд хамруулсан. Анагаахын оюутнууд болоод ч тэр үү манайхан маш идэвхтэй оролцлоо. Харин хэд хоногийн дараа нэгэн өдөр тутмын сонинд энэхүү үзлэг шинжилгээний үр дүнд 6700-гаад оюутнаас 400 гаруй нь бэлгийн замын халдварт өвчинтэй байсан тухай мэдээлэл гарсныг уншлаа.
Шинжилгээний хариуг хараад бидний хэдэн оюутнууд хоорондоо багагүй мэтгэлцсэн. Халдварладаг өвчин гээд бодохоорэнэ 400 гэдэг их тоо шүү. Хамгийн энгийнээр бодоход улсын нийслэлд амьдарч буй хүмүүсийн тэн хагас нь залуучууд. Таван зуугаад мянган залуусын дэргэд 6700 бол тун бага тоо. Гэтэл энэ маш багад тооцогдох хувьд халдварт өвчний эзлэх хувь нь өндөр гарсан байна. Манай оюутан залуучууд шоу цэнгээнд дуртай, архиныхаа халуунд тохиодлын бэлгийн харьцаанд хамгаалалтгүй ордог, эхнэр нөхрөө араар нь тавьдаг. Гэтэл энэ талын мэдээлэл сурталчилгаа тун дутмаг.
Цөөхөн хэдэн төрийн бус байгууллага нь өөрсдийн бололцоогоор ажиллаж байгаа боловч тэр нь залуус тус бүрийн тархинд хоногшихгүй, тэгээд ч бидний үе тэнгийнхний ихэнх нь бэлгийн замын ямар нэгэн өвчний халдвар авлаа гэхэд мэргэжлийн байгууллагад хандахаасаа найз нөхөдтэйгээ хуваалцах, эсвэл захын нэг эмийн санд ороод л хэлсэн эмийг нь аваад уучихдаг. Ямар ч хүн ханиад хүрэхээсээ сэргийлж мэддэг, ханиад хүрчихлээ гэхэд гарын дор эмчилгээ мэддэг. Яагаад адилхан л сэргийлж болдог, тусчихлаа гэхэд эмчилж болдог өвчний тухайд ханиад шиг мэдлэг мэдээлэлтэй байж болохгүй билээ гэхчилэн ярилцсаны эцэст бид өөрсдийнхөө боломж бололцоогоор энз асуудалд хувь нэмрээ оруулах, холбоо байгуулах, холбогдох байгууллагуудтай холбоо тогтоож хамтарч ажиллах шийдэлд хүрээд тарцгааж билээ ...
Нэг удаа хичээлээ тараад гарч явтал хөтөч хийдэг найз маань утасдаж уулзахаар болзсон юм. Удаан уулзалдаагүйболоод тэр үү бичих, хийх ажлаа хойшлуулав. Тэр найз маань өөрийн бүхий л хэрэгцээний асуудлаа эцэг, эхийнхээ гарыг харалгүй зохицуулчихдаг тун сүйхээтэй нэгэн. Өвөлжин зунжин гадныхныг дагуулан хээр хөдөөгүүр тэнэчихдэг тул бид тэрболгон уулзаад байж амждаггүй байв. Хол ойрын хов жив сонин хачныг ярилцан суутал тэрбээр: -Найз нь тун чухал хүмүүстэй танилцсан. Польшид эмнэлэг, эмийн сан, эмнэлгийн тоног төхөөрөмжийн чиглэлээр үйлчилгээ явуулдаг мундаг хүмүүс бий. Монголын эмийн ургамлыг судлаж танилцахаар ирсэн юм. Бид хөдөөгүүр бараг хагас сар яваад, их сайн найзууд болсон. Чамайг хүсвэл танилцуулъя гэлээ. Өөрийн мэргэжлийн чиглэлээр бусдаас суралцах, ярилцах танилцах сонирхолтой байдаг болохоор би ч татгалзсангүй.
Эндээс л бүх зүйл эхэлсэн юм. Бид танилцаж найз маань орчуулж, дарс, шар айраг шимэн удаан ярилцав. Тэд Монголдөөрийн эмнэлэг байгуулах, бид ч хамтарч ажиллаж болох юм гэхчилэн сайхан ирээдүйн талаар ярилцсан тул миний сэтгэл хөдлөөд багагүй согтчихсон байлаа. Харин түүнээс цаашлаад яагаад би тийм үйлдэл хийснээ сайн санахгүй байна. Энэ тухайд ч дэлгэрэнгүй ярихыг хүсэхгүй байна. Одоо бол би хүн бүхэн нэрийг нь хэлэхэд л зайгаа барьдаг ХДХВ-ын халдвар хэмээх өвчний халдвар тээгч.
Халдвар тээгч болсон тухай уйлах багадаж, үхэх ихдэх мэдээг би хэнтэй хуваалцахаа мэдэхгүй байна. Үхэх ихдэх ч гэждээ. Угаас үхлийн сүүдэр нөмөрчихөөд байхад. Оюутнуудыг үзлэгт хамруулсан, төдөн оюутнаас төд нь өвчтэй байсан, хамгийн аймшигтай нь нэг нь ХДХВ-ын халдвартай гээд шуугиж л байгаа байх. Хүмүүсийн жигшин зэвүүцэж байгаа тэраймшигтай "амьтан" нь ирээдүйд сайн эмч болж олон хүнийг үхэл зовлонгоос ангижруулах халуун эрмэлзэлтэй тийм нэгэн бүсгүй байсныг төсөөлөх ч үгүй дээ. Олон хүний үзэн ядах намайг чиглэсэн хурц хутга шиг харцанд сийчүүлж, ингэж амьд явахаар тэртээ тэргүй хар залуугаараа орчлонгоос буцах үйлийн үрээ яг одоо эдэлчих юмсан... Цээж, толгойд бул чулуу зүүлттэй юм шиг хар өдөр хоногууд өнгөрсөөр. Ар гэрийнхний шаналах, хамт олны гайхаж эргэлзсэн байдал, эмнэлэг, эмчийн хяналт, айдас түгшүүр, гомдол гутрал зэрэгцсэн хүсэл эрмэлзэлгүй өдрүүд дунд би өөрийгөө алдсаар л байв... Гэвч нэгэн нартай өглөө яагаад ч юм их цоглог сэрлээ. Яг л урьдын хичээл сургууль, ажил мэргэжилдээ дуртай оюутны хэмнэлээр. Гомдол цөхрөлд ч хэмжээ байдаг бололтой. Хүмүүсийг өвчин зовлонгоос гэтзлгэсэн мундаг эмч болох мөрөөдлийнхөө зах зухаас нь ч болов яагаад мэдэрч болохгүй гэж. Энэ аюулт өвчнийг бусдад сэрэмжлүүлж, тайлбарлан таниулж, өвчлөөд шаналж яваагийнх нь сэтгэлийг ойлгож хуваалцаж, бусдын жигшил зэвүүцлийг бага ч болов эерэг хандуулж юу нь болохгүй гэж.
Хамгийн харамсалтай санагдсан нэг зүйл нь надад тус болох мэдээлэл ямар хомсхон юм бэ. Техник технологийн эрин зуунд амьдарч буй бидний үеийн залуус мэдмээр сурмаар зүйлээ ихэвчлэн интернэтээс хайдаг. Гэтэл эрүүл мэндийн төвлөрсөн мэдээлэл өгдөг уууууу.ЮЗ.гпп сайтад ороод үзэхэд л бэлгийн замын халдварт өвчний бүлэгт нь ХДХВ-ын халдварын тухай мэдээлэл байхгүй гээд биччихэж. . Монголд ХДХВ-ын халдварын анхны тохиолдол илэрсэн нь гэвэл арав гаруй жилийн өмнөх явдал. Гэтэл энэ хугацаанд яагаад сайтад тавих хэмжээний мэдээлэл байхгүй гэж. Албан ёсоор ХДХВ-ын халдвартай хэмээн бүртгэгдсэн хүмүүсээс маань зарим нь аль хэдийнэ бурхны оронд заларсан. ХДХВ-ын халдварын тохиолдол илэрвэл нэг хэсэгтээ үймж шуугичихаад гурав хоноод мартдаг хэнэггүй хэвээрээ дуусах юм гэж үү бид. Хэд хэдэн замаар хэн нь ч тусч болдог, гарах арга зам байхгүй ч сэргийлж болдог л өвчин шүү дээ. Яагаад ингээд өвчиндөө шаналж яваа нэгнээ жигшин зэвүүцэж, гадуурхаж, хатуурхдаг хорвоо, хатуу хүмүүс гэгч вэ. Миний зовлон шаналал, эмчийн ёс зүй намайг зоригтой, зорилготой байхад дуудаж байна. Хүсээгүй, бодоогүй байхад намайг гэнэт нөмрөн авсан шиг бусдад ч бас энэ аюул ойрхон бий. Яагаад гэвэл бид өөртөө итгэхэд ч хэцүү хүний нийгэмд амьдарч байгаа. Гэрээс гараад олны дунд орох, жигшил зэвүүцэл дунд нь яс хавталзах шиг санагддаг ч энэ бол өчүүхэн нэр төрөө л хайрлаж байгаа хэрэг. Миний үзэж туулсан амьдрал бусдад сургамж ухаарал болог, би ингэж л шийдсэн.
...Бие сэтгэлийг хүйтэн жавраар ташуурдсан тэр нэгэн өвлөөс хойш даруй таван жил өнгөрчээ. Сургуулиа төгсч, эмчийн тангаргаа өргөж, ХДХВ-ын халдварын эсрэг сургалт сурталчилгааны өөрийн нэртэй төвийг байгуулж, өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулж, ХДХВ-ын халдварын тохиолдлоор бүртгэгдсэн хүмүүсийг нэгтгэн санаа сэтгэлийг нь хуваалцаж "үхэх ч завгүй" он цаг урссаар.
Энэ хугацаанд би санаа сэтгэлээрээ сайн ойлголцдог найз залуутай болсон. Өхөөрдөм бяцхан хүний үрсийг харахаар зүрхний гүнээс хайр ундардаг ч гашуун амьдралынхаа золиос болгохоос эмээгээд би ээж болоогүй ээ. Ээж болж анхны үрээ харахын жаргалыг сэтгэлдээ л төсөөлдөг юм. Хааяа ядарч сульдах, тэсвэрлэшгүйгээр өвдөх үе ирдэг ч энэ тухай яримааргүй байна. Өвдөлтийг хүн өөрийн биеэр үзэж байж мэдэрнэ. Харин сэтгэлээрээ бол хамтдаа шаналж, хамтдаа зоригжиж болох юм аа. Хүмүүсийн гайхах эргэлзэх, жигшил зэвүүцлийг би өөрийн зориг эрмэлзэл, хөдөлмөр зүтгэлээр давсан. Магадгүй би эмчилч мэргэжлээр суралцаагүйсэн бол, өөрийн зорилго тэмүүлэлгүйсэн бол энэ бүхнийг давна гэдэг бүтэшгүй зүйл байх байсныг мэднэ.
Надаас хойшхи хүмүүст би "Зовж ганцаардаж байгаа нэгэндээ зориг итгэл өгч яваарай, зүрхэн дундуур нь сүүдрээ бүү тусгаарай" л гэж захимаар байна.
Халуухан залуу нас минь даанч хайран хэдий ч хүсэл мөрөөдлийнхөө захад нь бага боловч хүрсэн болохоор миний залуу нас бусдаас илч гэрлээ харамлаагүйсэн билээ.
Сүүлчийн залуу нас...
 
 Мод

Би нахиалж байгаа модыг зурах их дуртай байсан болохоор өөрийгөө “МОД” гэж нэрлэсэн юм. Ахлах сургуульд байхдаа би 5н охинтой дараалан үерхэж билээ. Мөн Навч гэдэг ангийн охин надад их таалагддаг байсан ч би түүнтэй үерхээгүй.  Тэр жирийн л нэг охин байсансан. Навч  цовоо сэргэлэн, ухаантай, шударга зангаараа бусдаас ялгагддаг байсан бөгөөд миний араас 3н жилийн турш хайр зарлан гүйсэн юм. Гэвч би түүнийг миний зиндааны залууд огт тохирохгүй охин гэж боддог байв.
Нэгэн удаа намайг 2 дах найз охиноо үнсэхэд, тэр гэнэт бид 2-ын дундуур сандран гүйн орж ирээд, нүүр нь улайснаа, инээмсэглээд, “За за, үргэлжлүүл дээ” гэж хэлчихээд, орхиод явлаа. Дараагийн өдөр нь Навч хичээлдээ ирэхдээ уйлсаар байгаад нүд нь хавдсан байсныг би хараад өдөржин шоолон инээж билээ. Би хичээлээ тараад хөлбөмбөгийн тэмцээнд явахаасаа өмнө ангиасаа хувцасаа авах гэж ороход Навч ангид ганцаараа уйлаад сууж байв.  Тэгэхэд би юу ч хэлж чадахгүй гараад яваад өгсөнсөн.
Миний 4 дэх найз охин нэг удаа Навчтай ширүүхэн маргалдлаа. Би хэдийгээр Навчийн зөв гэж дотроо бодсон ч , найз охиныхоо талд орсон юм. Дараа өдөр нь Навч юу ч болоогүй юм шиг урьдынхаараа надтай алиа хошин юм ярьж, инээж байлаа. Би түүнийг надад их гомдсон гэж мэдэж байсан ч, яг өөртэй нь адилхан сэтгэл минь зовнисон гэдгийг Навч огтхон ч төсөөлөөгүй байх..
Дараа нь би 5 дах найз охиноосоо салахдаа Навчтай уулзсан юм. Би түүнд энэ тухай хэлэхэд, хариуд нь Навч найз залуутай болсноо хэлэв. Түүнийг “САЛХИ” гэдэг. Тэр их эрч хүчтэй, ухаалаг залуу гэдгийг би мэднэ. Салхийг Навчид их сайн гэдгийг сургууль даяараа мэддэг байлаа. Энэ бүхнийг мэдээд би дотроо их харамссан боловч түүнд мэдэгдэхгүйг хичээн инээмсэглэж, баяр хүргэв. Гэртээ ирээд би маш их харамсан уйлж билээ. Эргээд бодоход, тэр охин надад хайртай болоод ямар их шаналдаг байсныг би одоо л ухаарч сууна.
Төгсөлтийн баярын үдэшлэг дээр миний утсанд нэг мессеж ирлээ, Мессежинд: Салхи Навчийг илбэн таалах тул Навч аясыг даган нислээ. Харин Мод түүнийг хамтдаа үлдээч гэж 
 гуйсангүй дээ!” хэмээн бичсэн байв.

            Нөхөр зардаг их дэлгүүр

Хотын төвд олон эрчүүдээс нөхрөө чөлөөтэй сонгож авах боломж өгдөг их дэлгүүр анх удаа нээгджээ. Тус дэлгүүр 6-н давхар бөгөөд худалдан авагч давхар өгсөх тутам худалдаалагдаж буй эрчүүдийн эерэг чанар нь улам сайжирдаг гэнэ. аль ч давхарт гараад , хаалгыг нь нээж , өөрт таалагдсан нөхрөө авч болох боловч , хэрэв дээшээ давхар өгсвөл доод давхар луу буцаад явах боломжгүй учраас гарах л дшрэмтэй!
Нэгэн бүсгүй өөртөө таарах нөхөр олохоор их дэлгүүрт иржээ.Эхний давхарт байсан хаягийг уншвал:
“1 давхар: "Эдгээр эрчүүд ажил хийдэг."  Өнөөх эмэгтэй хаягийг уншаад боджээ: "За яахав , эд нар ч миний хамгийн сүүлийн найз залууг бодвол дээр л юм байна. Гэхдээ дээд давхарт юу байгаа нь сонин байна" гээд  дээш өгслөө.
“2 давхар: "Эдгээр эрчүүд ажилсаг,хүүхдэд хайртай." Бүсгүй дотроо их баяртай байлаа.Энэ ч сайхан санаа л байна.Гэхдээ дээшээ юу байгаа бол? гээд дахиад л дээш өгслөө.
3 давхар:"Эдгээр эрчүүд ажилсаг,хүүхдэд хайртай, царай зүс сайтай" Хөөх бүр ч сайхан болоод явчихлаа. Гэхдээ дээшээ юу байгаа бол гээд бүсгүй ахин дээш өгслөө.
4 давхар: "Эдгээр эрчүүд ажилсаг,хүүхдэд хайртай, царай зүс сайтай, гэрийн ажилд тусалдаг" Бүсгүй: “ Энэ бүр ч сайхан болоод явчихлаа шүү. Ямар гайхамшийгтай юм бэ? Гэхдээ бүр илүү юм байх ёстой доо” гээд ахиад  л дээш өгсөв.
5 давхар: "Эдгээр эрчүүд ажилсаг,хүүхдэд хайртай, царай зүс сайтай, гэрийн ажилд тусалдаг, маш романтик мэдрэмжтэй" Бүсгүй: “Ээ Бурхан минь! Дахиад дээшээ юу байгаа бол?” гээд 6-н давхарт гарав.
6 давхар: “Та энэ давхарт ирсэн 3,456,789,012 дахь үйлчлүүлэгч боллоо.Энэ давхарт нэг ч эр хүн байхгүй. Уг давхар нь "Эмэгтэйчүүд үргэлж боломжгүй зүйлс хүсэж байдгийг нотлох зорилготой юм.Нөхөр зардаг их дэлгүүрт зочлон ирсэн таньд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрөөгөөрэй" гэсэн байжээ.

No comments:

Post a Comment