урсдаг зар

хөдөө талын үзэсгэлэн

хөдөө талын  үзэсгэлэн

Номын сангийн эргэн тойронд

"НОМЫН АНД" НОМ УНШИХ 2-Р АЯН ЭХЭЛЖ БАЙНА Монголын 4-H (фоор эйч) хүүхдийн байгууллага, Хүүхдийн номын ордон хамтран “Ном” хөтөлбөрийн хүрээнд хоёрдахь удаагаа зохион байгуулж буй “НОМЫН АНД” уралдааны удирдамж Зорилго: Хүүхэд багачуудыг номонд дуртай болгох, ном унших хүсэл сонирхлыг нь төрүүлэх, номыг хайрлах сэтгэлгээнд сургах, номоор дамжуулан амьдралын арга ухааныг олж авахад туслах, унших чадварыг сайжруулах, номын санчдын ажил үйлийг урамшуулах, улмаар жил бүр уламжлал болгон зохиох зорилгыг тус аян агуулна. Хамрах хүрээ: Монголд болон гадаадад буй бүх хүмүүс оролцох боломжтой. Уралдаан үндсэн 4 насны ангилалтайгаар явагдана. Үүнд: Өсвөр бага нас (-5,6,7,8) Сургуулийн бага нас (9,10,11) Сургуулийн дунд нас (12,13,14) Сургуулийн ахлах нас (15,16,17+) Ангилал бүрд багаар болон ганцаарчлан оролцож болно. 5-аас дээш тооны хүүхдүүд өөрсдийн хүсэлтээр баг үүсгэн оролцох ба насанд хүрсэн нэг удирдагчтай байна. Удирдагч нь эцэг эх, номын санч, багш, оюутан, сайн дурын хүмүүс байж болно. “Номын Анд” аянд оролцох журам: Удирдагч болон номын санч нь оролцогч хүүхдүүдийн бүртгэл, зохион байгуулалтыг хариуцан мэдээллийг явуулна. Жагсаалтанд орсон номноос олон ном бүтээлчээр уншиж, номынхоо тухай заавал тэмдэглэл хөтлөн, бүтээл хийсэн зэргээр нь шалгаруулан байр эзлүүлнэ. Бүртгэл: Багийн удирдагч болон багийн гишүүд бүртгэлийн хүснэгтийг бөглөн зарласан хугацаанаас өмнө Хүүхдийн номын ордон, аймгийн төв номын сан, сургуулийн номын сангаар дамжуулан бүртгүүлж, мөн mongolian4h@gmail.com хаягаар ирүүлнэ үү. Бүртгэл 2012 оны 9-р сарын 15–наас эхлэн 2012 оны 10-р сарын 25–ны өдрийг дуустал явагдана. Хэрэгжих хугацаа: Ном унших аян 2013 оны 4-р сарын 1-нийг дуустал зохиогдох бөгөөд 2013 оны 5-р сарын 5-ны өдөр уралдааны дүн гарна. Сурагчдын бүтээлээр Хүүхдийн номын ордонд үзэсгэлэн гаргана. Шагнал: 4 насны ангилал тус бүрд 1, 2, 3-р болон шагналт байр шалгаруулна. Багийн төрөлд I байр - Ном, өргөмжлөл, дурсгалын зүйлс II байр - Ном, өргөмжлөл, дурсгалын зүйлс III байр - Ном, өргөмжлөл, дурсгалын зүйлс Ганцаарчилсан төрөл I байр - Ном, өргөмжлөл, дурсгалын зүйлс II байр - Ном, өргөмжлөл, дурсгалын зүйлс III байр - Ном, өргөмжлөл, дурсгалын зүйлс Шилдэг номын санч I байр - 500000 II байр - 400000 III байр - 300000 Шилдэг удирдагч I байр - 400000 II байр - 300000 III байр - 200000 Шилдэг уншигч гэр I байр - 300000 II байр - 200000 III байр - 100000 Жич: Бүртгэлийн хүснэгт болон дэлгэрэнгүй мэдээллийг www.medeelel.com www.bayanmongol.com эсвэл www.bpc.mn цахим хаягаар орж үзнэ үү. Дэлгэрэнгүй мэдээлэл, уралдааны шалгаруулалт, бүртгэх хүснэгтийг удалгүй бид хүргэх болно.

No comments:

Post a Comment