welcome friend"s
хөдөө талын үзэсгэлэн
Thursday, November 29, 2012
Тэнгэр шиг бай
Харааж нулимж байвч
тэнгэр шиг бай
Хамгийн сайн хүмүүн гэж
Хашгирч ерөөж байвч
тэнгэр шиг бай
Тэвчээр барагдаж нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай мөнхөд амгалан
Тэргэнд суулгаж алтан титэм өмсгсөвч
Тэнгэр шиг бай юу ч болоогүй юм шиг
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт бүү зов
Гүтгэж доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр нурчихаагүй цагт бүү ай...
Subscribe to:
Posts (Atom)